Life
BESTie хамтлаг 11 жилийн дараа эргэн нэгдэхээ зарлалаа

Soompi-гийн мэдээлснээр BESTie хамтлагийн дөрвөн гишүүн Hyeyeon, Yuji, Dahye, Haeryung нар 10-р сарын 16-нд хамт авсан бичлэгээ нийтэлж, “BESTie is reuniting! Please show lots of interest and support.” гэж бичсэнээр эргэн нэгдэхээ мэдэгдлээ.
BESTie 2013 онд “Pitapat” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхэлж, 2015 онд сүүлчийн цомгоо гаргаж байжээ. Үүнээс хойш Hyeyeon нь trot дуучнаар, Yuji нь мюзиклийн жүжигчнээр, Dahye нь “EXchange 3”-т оролцож, мөн инфлюэнсер болон бие даасан уран бүтээлчээр, харин Haeryung жүжигчнээр ажиллаж байна.
Мөн тус хамтлагийн 2013 оны “Love Options” дуу сошиал орчинд олны анхаарлыг татсанаар БНСУ-ын чартуудад дахин өсөж эхэлсэн байна. Одоогоор тэдний эргэн нэгдэхтэй холбоотой дараагийн мэдээллийг хүлээж байна.



