Life

Комедиан Пак Сэ Ми энэ долоо хоногт хуримаа хийнэ

Комедиан Park Se Mi (Пак Сэ Ми) энэ долоо хоногт хуримаа хийх гэж буйгаа зарлаж, хуримынхаа зургийг нийтэллээ. Soompi-гийн мэдээлснээр тэрбээр октябрийн 12-нд сошиал хуудсаараа дамжуулан гэрлэх болсноо мэдэгдсэн байна.

Тэрбээр сүйт залуутайгаа авахуулсан олон зургаа хуваалцаж, хар өнгийн мөргүй даашинзнаас эхлээд цагаан хуримын даашинз хүртэл өөр өөр төрхийг харуулжээ. Мөн хосууд тэврэлдэж, гар гараасаа барьсан зэрэг энгийн, дулаахан мөчүүдээрээ сэтгэгдэл төрүүлсэн байна.

Өөр нэг зурагт Пак Сэ Ми нил ягаан цэцгийн баглаа барин сүйт залуугийнхаа хажууд зогсож буйгаар гарчээ. Түүний сүйт залуу нь JTBC-ийн болзооны реалити шоу “Marry Me” нэвтрүүлэгт 2022 онд оролцож байсан цэцэгчин Kim Jun Yeon (Ким Жүн Ён) аж.

Мөн Ким Жүн Ён өмнө нь JTBC-ийн idol bootcamp шоу “Made in U”-д оролцож, idol болохоор зорьж байсан ч хожим аавыгаа даган цэцгийн мэргэжлээр суралцаж, гадаадад мэргэжлийн сургалтад хамрагдан, сертификатын сургалтаа төгссөн нь мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button