Маргааныг хурцдаахаас өмнө намжаах хамгийн сайн арга

Хосуудын зөрчил хурцдах мөчид маргааныг зогсоох хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь “хэсэгчлэн буулт хийх” буюу partial yield юм гэж хосын харилцааг судалдаг сэтгэл зүйч Марк Траверс тайлбарлаж байна.
Түүний хэлснээр, хурцадсан ярианд хоёр тал аль аль нь зөв байх гэж зүтгэх тусам уур бухимдал нэмэгдэж, асуудал улам томордог. Харин нэг тал нь бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй ч маргааныг намжаахын тулд тодорхой хэмжээнд буулт хийхэд нөхцөл байдал бараг тэр дороо зөөлөрдөг байна.
Энэ арга нь “би чамтай бүрэн санал нийлэхгүй байна, гэхдээ чиний хэлж буй зүйлийн нэг хэсгийг ойлгож байна” гэсэн мессеж өгдөг. Ингэснээр нөгөө тал довтлох шалтгаанаа бага мэдэрч, яриа асуудал шийдэх хэлбэрт шилжих боломжтой.
Траверсийн үзэж буйгаар, хэсэгчлэн буулт хийх нь сул дорой байдал биш. Харин маргааныг ялалт, ялагдлын тулаан биш, харилцаагаа хамгаалах яриа болгож хувиргах ухаалаг алхам юм.



