Chae Soo Bin, Kim Young Kwang-ын шинэ драмын preview гарлаа

Netflix нь “Take Charge of My Heart” цувралын шинэ урьдчилсан бичлэгийг танилцууллаа. Уг бүтээл нь вэб романаас сэдэвлэсэн, хиймэл зүрхтэй эр хүний батарей дуусах гэж буй үед түүнийг цэнэглэх өвөрмөц чадалтай эмэгтэйн тухай уран зөгнөлт, романтик драм юм.
Kim Young Kwang нь тайван, өөртөө итгэлтэй чэболын өв залгамжлагч Baek Ho Rang-ы дүрийг, харин Chae Soo Bin ганцаардмал сценарист Na Bo Bae-гийн дүрийг бүтээж байна. Na Bo Bae-г багадаа аянганд цохиулснаас хойш биеэр нь цахилгаан гүйдэл дамждаг болсон тул өөр хүний гарыг мэдрүүлэхгүйгээр барих боломжгүй аж.
Шинээр гарсан preview-д Na Bo Bae хувийн эмнэлгийн өрөөнд сэрээд, Baek Ho Rang ойролцоо орон дээр хэвтэж байгааг олж харна. Тэр түүнийг сэрээх гэж оролдоод, гар хүрэхэд нь тог цахилгаан гүйдэл дамжих эсэхийг болгоомжтой шалгадаг.
Baek Ho Rang түүний хүрэлтэд огтхон ч хариу үзүүлдэггүй мэт харагдсанаар Na Bo Bae анх удаа өөрт нь болзож болох хүн олдсон байж магадгүй гэж найддаг. Гэвч Baek Ho Rang нүдээ нээж, байдал огцом өөрчлөгдөнө.
“Take Charge of My Heart” цуврал аравдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ. Мэдээг Soompi мэдээлэв.



