NFL: Төсөөллийн зах зээл бол мөрийтэй тоглоом, мужууд хянах ёстой

NFL буюу Үндэсний хөлбөмбөгийн лиг АНУ-ын Дээд шүүхэд байр сууриа илэрхийлж, спортын таамаглалын гэрээнүүдийг үндсэндээ мөрийтэй тоглоом гэж үзэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
Лиг Нью Жерсигийн зохицуулагчдыг дэмжсэн бичиг баримтад Kalshi компанийн эсрэг маргаанд ийнхүү оролцсон байна. NFL-ийн үзэж байгаагаар тоглолтын үр дүнг таамаглах хэлбэрийн гэрээ нь үнэндээ бооцооны хэв шинжтэй бөгөөд иймээс холбооны түвшнээс илүүтэй муж улсын хуулиар зохицуулагдах ёстой.
Энэ байр суурь нь спортын таамаглалын зах зээл сүүлийн жилүүдэд огцом тэлж, хөрөнгийн зах зээлтэй төстэй хэлбэрээр арилжаалагдаж эхэлсэн үед гарч ирж байна. Гэвч NFL-ийн хувьд нэр нь өөр байлаа ч мөн чанар нь өөрчлөгдөхгүй гэж үзэж байна.
Хэрэв Дээд шүүх мужуудын талд шийдвэл, спортын prediction market-уудын ирээдүйд томоохон хязгаарлалт тавигдаж, энэ салбарын бизнесийн загвар үндсээрээ өөрчлөгдөх боломжтой.



