БизнесХөрөнгийн зах зээл

Samsung-ийн III улирлын ашиг дээд амжилт тогтоох төлөвтэй

Samsung Electronics энэ оны гуравдугаар улиралд түүхэн өндөр ашигтай ажиллах төлөвөө танилцууллаа. Үйл ажиллагааны ашиг нь анх удаа 100 их наяд воныг давж, компанийн хувьд шинэ оргилд хүрэхээр байна.

Хиймэл оюун ухааны өсөлт дэлхий даяарх чипийн эрэлтийг эрчимжүүлж, Samsung-ийн хагас дамжуулагчийн бизнесийг хүчтэй дэмжжээ. Ялангуяа AI дата төвүүдэд шаардлагатай өндөр хүчин чадалтай санах ой, чипийн нийлүүлэлт өссөн нь орлогын өсөлтийн гол хөдөлгүүр болж байна.

Компанийн урьдчилсан тоо баримт зах зээлд эерэг дохио өгч, Samsung дэлхийн чипийн мөчлөгийн сэргэн мандалтаас хамгийн их ашиг хүртэгчдийн нэг хэвээр байгааг харууллаа. AI-ийн халалт зөвхөн технологийн компаниудыг бус, нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь шинэ шатанд гаргаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button