Mazda MX-5 Miata цахилгаан хувилбарыг иргэд хүсэхгүй байна

Mazda-ийн мэдээллээр MX-5 Miata-ийн дараагийн үе цахилгаанжих магадлалтай ч хэрэглэгчид бүрэн цахилгаан хувилбар тийм ч их хүсэхгүй байна. Mazda Australia-ийн захирал Vinesh Bhindi CarExpert-д ярихдаа, худалдан авагчид “аналог” хэв шинж, хөнгөн жин, механик мэдрэмжийг нь л хадгалахыг хүсэж байгааг онцолжээ.
Иймээс Mazda илүү том хөдөлгүүр эсвэл зөөлөн цахилгаанжуулалттай хувилбар руу хэлбийх боломжтой. Motor1-ийн мэдээлснээр шинэ үеийн Miata-д Skyactiv-Z платформ, мөн хөнгөн хийцтэй холбоотойгоор ойролцоогоор 1,000 кг жин барих зорилт яригдаж байна.
Цэнэглэдэг гибрид (PHEV) хувилбар зай, жингийн хувьд тохирохгүй гэж үзэж байгаа бол manual хурдны хайрцаг, хойд хөтлөгчийг хадгалах нь гол чиглэл хэвээр байна. Одоогоор шинэ MX-5-ийн туршилтын зураг ч хараахан ил болоогүй тул дараагийн үе нь дор хаяж хоёр жилээс цааш гарч мэдэхээр байна.



