Porsche бензин Macan-аа 2028 онд буцаана

Motor1-ийн мэдээлснээр Porsche-ийн шинэ гүйцэтгэх захирал Michael Leiters тус брэндийг цахилгаан машиныг орхихгүй, гэхдээ бензин хөдөлгүүрээс ч бүр мөсөн татгалзахгүй гэдгийг тодотголоо. Түүний хэлснээр Macan-ийн бензин хувилбар 2028 онд эргэн ирнэ.
Leiters-ийн зорилго нь бензин болон EV-ийг зэрэгцүүлэн санал болгох бөгөөд нэг сегментэд хоёр талд зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийх явдал аж. Харин Porsche-ийн 911 загварт цахилгаан хувилбар гаргахгүй гэсэн байр суурь хэвээр байна.
Брэндийн цахилгаан төлөвлөгөө бүрмөсөн зогсоогүй. Porsche одоо ч 718-ийн батарейтай хувилбарыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ үед Macan-ийн бензин хувилбарын буцаалт нь зах зээлийн эрэлт арай өөр байгааг харуулж байна.
Leiters мөн компанийн бүтцэд өөрчлөлт хийж, 2035 он гэхэд 9,000 ажлын байр цомхотгох, цахилгаан дугуй, батарей, софтверийн охин компаниудаа хаах тохиролцоонд хүрсэн. Энэ бүхнийг тэрбээр буцаалт биш, харин илүү бодитой стратеги гэж тайлбарлажээ.



