Life
T.O.P болон Nana хоёр үерхэж буйгаа баталлаа

Soompi-гийн мэдээлснээр T.O.P болон Nana нар үерхэж буйгаа харьяа агентлагуудаараа дамжуулан баталлаа. Тэдний харилцаа энэ оны 6 сарын орчимд үүссэн гэж агентлагууд мэдэгджээ.
T.O.P-ийн агентлагийн мэдээлснээр хоёр уран бүтээлч T.O.P-ийн дууны клипийн зураг авалтын үеэр танилцаж, түүнээс хойш ойртон дотноссон байна. Улмаар энэ оны 6 сарын орчимд романтик харилцаанд шилжжээ.
Nana-ийн агентлаг ч мөн адил тэд T.O.P-ийн дууны клипийг зураг авах үеэр холбоо тогтоосон бөгөөд одоогоор үерхэж байгаа гэж баталсан байна.
Өмнө нь Dispatch-ээс тэд энэ оны 1 сард зураг авсан T.O.P-ийн “Studio54” дууны клип дээр хамт ажилласны дараа 6 сард болздож эхэлсэн гэж мэдээлсэн байна. Мөн тэд T.O.P-оос Nana-д клипэнд нь тоглох санал тавьснаар танилцсан гэж дурджээ.



