Кино урлагУрлаг

Nam Ji Hyun, Kim Jae Yeong нарын “Make Me Tingle” трейлер гарлаа

TVING-ийн шинэ драм “Make Me Tingle” үндсэн трейлер, постероороо олны хүртээл боллоо. Тус бүтээлд Nam Ji Hyun Gong Yeon Su-ийн дүрийг, Kim Jae Yeong Dokgo Dal-ын дүрийг тус тус бүтээжээ.

Драм нь хайр дурлалд итгэдэг ч өөрийн мэдрэмжээ бүрэн ойлгож чадаагүй Gong Yeon Su болон секс тоглоомын стартапын гүйцэтгэх захирал Dokgo Dal хоёрын мөргөлдөөнтэй учралын тухай өгүүлнэ. Тэд анх эмээ өвөөгийн нь зохион байгуулсан сохор болзоогоор танилцаж, дараа нь ажлын хүрээнд дахин таардаг.

Трейлерт Gong Yeon Su консерватив, уламжлалт гэр бүлийн ууган охин бөгөөд секс тоглоомын ертөнцөд эвгүйцэж байгаагаар гарна. Харин Dokgo Dal түүний хандлагыг шүүмжилж, бүтээгдэхүүнээ тийм маркетерт даатгаж чадахгүйгээ хэлдэг.

Үргэлжлүүлэн хоёрын харилцаа зөвхөн ажлын хүрээнээс халж, гэнэтийн үнсэлт, сэтгэл татагдах мөчүүдээр өрнөнө. Постер дээр ч шөнийн цагаар зэрэгцэн алхах хоёрын дүр төрхийг харуулж, “зүрх нь үү, эсвэл бие нь үү чичирч байна вэ?” гэсэн өнгө аястай асуултыг үлдээжээ. Soompi мэдээллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button