YG Entertainment BLACKPINK-ийн бүлгийн үйл ажиллагааны талаар тайлбарлав
YG Entertainment нь BLACKPINK хамтлагийн нэр сүүлийн улирлын тайланд тусгагдаагүйд тайлбар өглөө.
Арваннэгдүгээр сарын 16-нд гаргасан гуравдугаар улирлын тайланд агентлаг “Status of Exclusive Contracts” хэсэгт BABYMONSTER, WINNER, Eun Ji Won, TREASURE гэсэн дөрвөн уран бүтээлчийг л жагсаасан байна. Харин BLACKPINK-ийн нэр алга байсан нь хамтлагийн гэрээний status-ийн талаар асуулт дагуулжээ.
Soompi-гийн мэдээлснээр, BLACKPINK-ийн дөрвөн гишүүн 2023 оны 12-р сард хамтлагийн үйл ажиллагаанд зориулсан гэрээгээ сунгасан бөгөөд үүнээс хойш өмнөх тайлангуудад тогтмол багтаж ирсэн байна. YG Entertainment үүнд хариулахдаа гишүүд одоогоор бие даасан уран бүтээлдээ төвлөрч байгаа, харин бүлгийн үйл ажиллагааны талаар яриа хэлэлцээ үргэлжилж байгааг мэдэгдэв.
Агентлаг мөн энэ хугацаанд гишүүдийн хувийн ажлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлж, BLACKPINK цаашид ч хамтлагийн нэрээр фэнүүддээ сайхан үзүүлбэр үзүүлсээр байх боломжийг хангахын тулд хэлэлцээг үргэлжлүүлнэ гэжээ.