Технологи

Halide iPhone 18 Pro-ийн апертурыг бүрэн удирддаг боллоо

Lux Optics-ийн Halide камерын апп шинэчлэгдэж, iPhone 18 Pro-ийн гол камертай илүү гүнхэн ажиллах боломжтой боллоо. Энэ удаад зөвхөн шинэ shooting look нэмээгүй, харагдацын ард ажилладаг системийг нь илүү нарийвчлалтай удирдах функц ч оржээ.

Apple-ийн Camera app апертурыг цөөн preset-ээр л өөрчилдөг. Харин Halide үүнээс илүү уян хатан: хөрвөх апертурыг илүү олон түвшинд, мэргэжлийн камер шиг нарийн тохируулах боломж өгч байна. Энэ нь гэрэл, depth of field, зурагны сэтгэл санааг гар утсаараа илүү хянахыг хүсдэг хэрэглэгчдэд том давуу тал.

Blackmagic Camera, Moment Pro Camera II ч мөн дэмжлэг нэмсэн ч Halide илүү “manual-first” шийдлээрээ ялгарч байна. Өөрөөр хэлбэл, Apple-ийн default app-аас илүү creative control хайж буй зах зээл дээр Halide дахин байр сууриа бэхэлж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button