BTS 2026 MTV Video Music Awards-оос гурван шагнал хүртлээ

BTS 2026 MTV Video Music Awards-аас нийт гурван шагнал хүртлээ. Тэд “SWIM” дуугаараа Song of the Year, Best K-Pop, Best Group шагналуудыг авсан байна.
Шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 27-нд орон нутгийн цагаар Лос Анжелес дахь Peacock Theater-т болсон. BTS ийнхүү нэр дэвшсэн бүх ангилалдаа ялалт байгуулсан төдийгүй Song of the Year шагналыг хүртсэн анхны K-pop хамтлаг боллоо.
BIGHIT MUSIC-ээр дамжуулан BTS ARMY-д талархал илэрхийлж, “ARIRANG” цомог нь тэдний хувьд шинэ эхлэл шиг бүтээл гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэд цаашид долуулаа хамтдаа сайн уран бүтээл, тоглолтоо үргэлжлүүлэн хүргэнэ гэжээ. Soompi-ийн мэдээлснээр BTS өмнө нь Best Group шагналыг 2019-2022 онд дөрвөн жил дараалан хүртэж байсан бөгөөд энэ удаа тав дахь удаагаа авлаа.



