Технологи

Walmart таны худалдан авалтаар үнэ нэмэхгүй гэжээ

Walmart хэрэглэгчийнхээ мэдээлэлд тулгуурлаж үнэ өсгөхгүй гэж мэдэгдлээ. Компанийн CEO John Furner-ийн хэлснээр digital shelf labels-д шилжиж байгаа нь үнийг “ухаалаг” болгож өөрчлөхийн тулд биш, харин дэлгүүрийн ажилтнуудын цагийг хэмнэх зорилготой.

Тэрээр хэрэглэгчийн орлого, өмнөх худалдан авалт, яаралтай хэрэгцээ, бүр өдрийн цаг хүртэл үнэ тогтоох шалгуур болохгүй гэж онцолсон. Өөрөөр хэлбэл, халуун өдөр эсвэл сандралдсан мөчид савлагаатай бараа авах гэж байна гээд Walmart таныг илүү төлөхөд хүргэхгүй.

Энэ мэдэгдэл нь автомат үнэ тогтоолт, AI pricing, хэрэглэгчийн дата ашиглалттай холбоотой болгоомжлол нэмэгдэж буй үед гарч байна. Retail салбарт digital label технологи хурдтай нэвтэрч байгаа ч Walmart-ын хувьд энэ нь ил тод байдал, өрсөлдөх чадвараа хамгаалах том дохио болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button