Технологи

Engram: AI-ийн “гаж” дууг хөгжим болгодог sampler

Music startup Thoughtful Things анхны бүтээгдэхүүнээ Kickstarter дээр гаргалаа. Engram гэдэг энэ төхөөрөмж нь sampler, groovebox хоёрын дундах хослол бөгөөд AI ашиглан орж ирсэн дууг эвдэж, бүр шинээр “хийсвэр” авиа хүртэл гаргана.

Гэхдээ энэ нь Suno шиг нэг товч дараад бэлэн хит гаргадаг хэрэгсэл биш. Харин туршилт, сонин мэдрэмж, этгээд sound design-д зориулсан тоглоом шиг хүчирхэг төхөөрөмж. Өөрөөр хэлбэл AI-г арилжааны поп дуу биш, харин бүтээлч эрэл хайгуулд ашиглаж байна.

Онцлох нь: Engram интернэтэд холбогддоггүй. Бүх AI нь төхөөрөмж дотроо ажилладаг, компанийнхаа тусгайлан сургасан жижиг model дээр суурилсан. Энэ нь хямд биш ч гэсэн AI аудиог offline, приват, илүү хяналттай орчинд ашиглах шинэ чиг хандлагыг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button