Авто

GM 8.3 литрийн Duramax дизельтэй шинэ HD пикапуудаа танилцууллаа

General Motors 8.3 литрийн шинэ Duramax turbodiesel V8 хөдөлгүүрээ танилцуулж, 555 м.х хүч, 1,230 lb-ft мушгих момент гаргаж байгааг зарлалаа. Motor1-ийн мэдээлснээр энэ хөдөлгүүрийг 2027 оны Chevrolet Silverado HD болон GMC Sierra HD загваруудад санал болгоно.

Шинэ хөдөлгүүр нь өмнөх 6.6 литрийн Duramax-аас илүү хүчтэй бөгөөд Ford-ын Power Stroke-оос ч давж байна. Зөв тоноглосон үед энгийн чирэх чадал 20,000 паунд, харин gooseneck тохиргоотойгоор 38,000 паунд хүрэх боломжтой.

GM мөн цахилгаан жолоодлогын шинэ систем, томруулсан тоормос, дөрвөн поршентой урд калипертай болгожээ. 2026 оны сүүлээр дилерүүд дээр хүрч эхлэх бөгөөд үнэ нь одоогоор зарлагдаагүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button