Авто

Range Rover, Jaguar загварууд цахилгаан тэжээлээ алдаж болзошгүй

Jaguar Land Rover (JLR) 23,677 автомашиныг цахилгааны системийн доголдлоос болж эргүүлэн татаж байна. Энэ асуудал нь DC-to-DC converter эвдэрснээр 12 вольтын цэнэглэлтийн систем ажиллахаа больж, цаашлаад хөдөлгүүрийн хүч болон гаднах гэрэлтүүлэг тасрах эрсдэлтэй гэж Motor1-ийн мэдээлснээр NHTSA анхааруулжээ.

Энэхүү дуудлагад 2019-2024 оны Range Rover Sport, 2020-2024 оны Range Rover Evoque, Range Rover, Discovery Sport, Defender, мөн 2021-2024 оны Range Rover Velar, Discovery, Jaguar E-Pace, Jaguar F-Pace загварууд багтсан байна.

Мэдэгдлийг эзэмшигчдэд 11-р сарын 13-наас илгээх бөгөөд засварыг JLR-ийн албан ёсны дилерүүд үнэгүй программ хангамжийн шинэчлэлтээр хийх юм. Хамгийн олон буюу бараг 11 мянган машин Range Rover Sport-д хамаарч байгаа бол хамгийн цөөн нь Discovery Sport-ын гуравхан ширхэг машин байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button