Stray Kids-ийн Bang Chan хоёр байгууллагад хандив өргөлөө

Soompi-гийн мэдээлснээр, Stray Kids хамтлагийн Bang Chan хоёр өөр байгууллагад нийт 200 сая вон хандивласан байна. JYP Entertainment-ийн мэдээлснээр тэрээр саяхан Seoul Rehabilitation Hospital-д 100 сая вон, харин Korean Committee for UNICEF-д 100 сая вон өгчээ.
Bang Chan-ы UNICEF-д өгсөн хандивыг Балба дахь сүүлийн үерийн гамшигт өртсөн бүсүүдэд яаралтай тусламж, сэргээн босголтын ажилд ашиглахаар зориулсан байна. Харин Seoul Rehabilitation Hospital-д өгсөн хандив нь өвчтөний нас, эмнэлгийн нөхцөл байдалд нь тохируулсан “тусгай, захиалгат сэргээн засах төв” байгуулахад зориулагдана.
Тэрээр хүнд, ядаргаатай үеийг туулж буй хүмүүст өчүүхэн ч гэсэн тайвшрал өгөхийг хүссэнээ хэлжээ. Мөн олон хүн аль болох хурдан тайван хэвийн амьдралдаа эргэн ороосой гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.



