SEVENTEEN-ийн Hoshi ACL-ийн хагалгаанд амжилттай оржээ

PLEDIS Entertainment-ийн мэдээлснээр SEVENTEEN-ийн Hoshi (Хоши)-ийн өвдөгний урд загалмай холбоосын бүрэн тасралтын улмаас хийлгэсэн хагалгаа амжилттай болсон байна. Тэрээр одоогоор эмчлүүлж, сэргээн засах эмчилгээ хийлгэж байна.
Hoshi өнгөрсөн долоо хоногт Weverse дээрээ дасгалын үеэр өвдөг нь бэртэж, шинжилгээгээр ACL тасарсан нь тогтоогдсон бөгөөд хагалгаа шаардлагатай болсныг өөрөө мэдэгдсэн юм. ПLEDIS-ийн тайлбарт, эмч нарын зөвлөсний дагуу тэрээр хэсэг хугацаанд биеийн ачаалал ихтэй үйл ажиллагаанаас түр татгалзаж, эмчилгээ болон нөхөн сэргээхэд төвлөрөхөөр болжээ.
Тэрээр одоо цэргийн албанд Армийн тхэквондогийн үзүүлэх багийн гишүүнээр алба хааж байгаа бөгөөд 2027 оны 3-р сарын 15-нд халагдах хуваарьтай. Иймээс удахгүй болох “Taekwondo Demonstration Team Event” болон “Ground Forces Festival 2026” зэрэг хуваарьт үйл ажиллагаанд оролцохгүй аж.



