Waymo-ийн дараагийн robotaxi хот: Сингапур

Waymo олон улсад өргөжих дараагийн том алхмаа Сингапураар зарлалаа. Alphabet-ийн дэмжлэгтэй энэ компани 2028 онд тус улсад robotaxi үйлчилгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.
Эхний машинууд нь ойрын саруудад Сингапурт очиж, 2027 онд хүний аюулгүй байдлын жолоочтойгоор зураглал, автономит тест хийж эхэлнэ. Waymo зорилгоо нэг мөр тодорхой хэлсэн: иргэдэд бүрэн жолоочгүй ride-hailing санал болгох.
Гэхдээ Хойд Америкийн гаднах энэ том туршилт шууд эхлэхгүй. Waymo эхлээд Сингапурын Land Transport Authority-гийн зөвшөөрөл авч, аюулгүй байдлын шалгалтаар тэнцэх ёстой. Сингапур бол замын дэд бүтэц, хатуу зохицуулалтаараа автономит тээврийн бодит тест хийхэд хамгийн тохиромжтой зах зээлүүдийн нэг.
Хэрвээ Waymo энд амжилт гаргавал robotaxi-ийн глобал өрсөлдөөнд тэргүүлэх давуу талыг авч, АНУ-аас цааш бодит орлого олох шинэ сувгаа нээж чадна.



