Life

IU 18 жилийн ойгоо буяны хандивуудаар тэмдэглэлээ

Дуучин, жүжигчин IU (아이유) уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 18 жилийн ойгоо буяны хандивуудаар тэмдэглэлээ. Soompi-гийн мэдээлснээр, тэрээр есдүгээр сарын 18-нд UAENA нэрээр нийт 200 сая вон хандивласан байна.

IU дөрвөн байгууллагад тус бүр 50 сая вон өгсөн бөгөөд үүнд Social Welfare Society, Seoul Rehabilitation Hospital, Heart-Heart Foundation, Habitat for Humanity Korea багтжээ. Энэ хандивыг асрамжийн газраас гарч буй залуусын бие даан амьдрах нөхцөлийг дэмжих, санхүүгийн хүндрэлтэй хүүхэд, өсвөр үеийнхэнд нөхөн сэргээх эмчилгээ үзүүлэх, бие даах гэж буй залуу эмэгтэйчүүдийн амьжиргаа, боловсрол, сэтгэл зүйн дэмжлэгт зарцуулах аж.

Мөн үндэсний ахмад дайчдын орон сууцны орчныг сайжруулахад ашиглана. EDAM Entertainment IU-ийн мэндчилгээг дөрвөн байгууллагын талархлын гэрчилгээний зургуудын хамт нийтэлжээ. IU тусгай өдрүүдээр UAENA нэрээр тогтмол хандив өргөдөг бөгөөд энэ жилийн Хүүхдийн баяраар 100 сая вон, төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивласан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button