Дуу хөгжимУрлаг

Stray Kids-ийн “THIS & THAT” Billboard 200-ийн топ 15-д эргэн орлоо

Stray Kids-ийн 10 дахь мини цомог “THIS & THAT” гарснаасаа хойш нэг сарын дараа Billboard 200 жагсаалтын топ 15-д дахин багтлаа.

Billboard есдүгээр сарын 15-нд орон нутгийн цагаар “THIS & THAT” тав дахь долоо хоногтоо Top 200 Albums жагсаалтын No. 15-д бичигдсэнийг зарлав. Энэ цомог өмнө нь Billboard 200-г тэргүүлж, энэ удаа мөн Billboard-ын World Albums чартад No. 1-ээ хадгалсан байна.

Мөн “THIS & THAT” Top Album Sales жагсаалтын No. 2-т дэвшиж, АНУ-д долоо хоногийн хоёр дахь хамгийн их борлуулалттай цомог болжээ. Харин Stray Kids Billboard-ын Artist 100 жагсаалтад No. 21-т тогтож, нийт 147 дахь долоо хоногоо тэмдэглэсэн байна. Soompi.

Холбоотой мэдээнүүд

Back to top button