9-р сарын кино оддын бренд нэр хүндийн жагсаалтыг зарлалаа

Soompi-гийн мэдээлснээр Солонгосын бизнес судалгааны хүрээлэн энэ сарын кино жүжигчдийн бренд нэр хүндийн шинэ жагсаалтыг танилцууллаа. Жагсаалт нь 8-р сарын 17-ноос 9-р сарын 17-ны хооронд цуглуулсан big data-д тулгуурлан, хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хүрэлт, харилцан үйлдэл, олон нийтийн мэдлэгийн индексийг тооцож гаргасан байна.
“The Affair Was Just the Beginning” бүтээлийн гол дүрийн жүжигчин Kim Hye Soo эхний байрт орж, 3,398,492 оноотой жагсаалтыг тэргүүлжээ. Түүний оноо өнгөрсөн сараас 21.03 хувиар өссөн бөгөөд эерэг үнэлгээ 91.52 хувьтай гарсан байна.
Түүний хамтран тоглогч Cho Yeo Jeong 2,888,658 оноогоор хоёрдугаарт бичигдсэн бол Jun Ji Hyun 2,769,772 оноотой гуравт, Shin Min Ah 2,733,936 оноотой дөрөвт оржээ. Харин Go Youn Jung 2,687,733 оноогоор эхний тавд багтсан байна.
Энэ сарын эхний 30-д Kong Hyo Jin, Park Ji Hoon, Kwak Si Yang, Byun Yo Han, Lee Jun Hyuk, Kim Hye Yoon, Ha Jung Woo, Kim Hye Jun, Jung Ho Yeon, Jung Hae In, Koo Kyo Hwan, Jang Dong Yoon, Ryu Jun Yeol, Ji Chang Wook, Hyun Bin, Lee Byung Hun, Gong Yoo, Kim Sun Young, Park Bo Young, So Ji Sub, Hwang Jung Min, Choi Min Sik, Park Jeong Min, Jin Ki Joo, Lee Jong Suk нар мөн багтжээ.



