Технологи

Meta-ийн нимгэн шинэ headset анх удаа ил боллоо

Meta-ийн дараагийн том мөрий “Project Phoenix” байж магадгүй зураг цацагдлаа. Meta Connect эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө UploadVR HorizonOS-ийн prescription lens firmware дотроос олдсон гэх зураг нийтэлж, компанийн шинэ төхөөрөмжийн дүр төрхийг анх удаа харуулсан байна.

Зураг дээрх дизайн нь жирийн VR headset-ээс хавьгүй нимгэн, харин Ray-Ban AI smart glasses-ээс арай хүчтэй, дунд шатны mixed reality төхөөрөмж шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл Meta нэг дор хоёр зах зээлийг онилж байна: smart glasses-ийн хөнгөн хэрэглээ, мөн Quest 3 шиг бүрэн VR-ийн хүч.

Хэрвээ энэ үнэн бол Meta зөвхөн зугаа цэнгэлийн төхөөрөмж биш, өдөр тутмын өмсөх AI/AR платформ руу нэг алхам ойртож байна. Энэ нь Xreal, Viture зэрэг өрсөлдөгчдөд илүү дарамт үүсгэх дохио байж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button