Life
Lee Yoo Young хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Lee Yoo Young хоёр дахь охиноо төрүүлжээ. Түүний агентлаг ACE FACTORY энэ сарын 11-нд уг мэдээллийг зарласан байна.
Агентлагийн мэдэгдэлд ээж, хүүхэд хоёр хоёулаа эрүүл байгаа бөгөөд гэр бүлийн халуун дотно асаргаа, ерөөл дунд амарч байгааг дурджээ. Мөн тэдэнд баяр хүргэж, цаашдын дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Lee Yoo Young 2024 оны 5-р сард олны танил бус нөхөртэйгээ гэрлэлтаа бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон. Тэрээр мөн 2024 оны 8-р сард анхны охиноо өлгийдөн авсан юм.



