Oracle-ийн earnings-ийн өмнө option-ууд сонин дохио өгч байна

Oracle-ийн хувьцаа хиймэл оюун ухааны зах зээлийн хүлээлт, айдас хоёрыг зэрэг хамгийн тод илэрхийлж буй нэрсийн нэг болж байна.
Earnings гарах дөхөх тусам option арилжаанд ердийнхөөс өөр хөдөлгөөн ажиглагдаж, хөрөнгө оруулагчид компанийн ирээдүйн өсөлтөд өндөр хүлээлт тавьж буйг харуулж байна. Ялангуяа AI-тэй холбоотой стратеги нь Oracle-ийн үнэлгээнд хүчтэй нөлөөлөхөөр байгаа тул зах зээл тэдний тайланг анхааралтай харж байна.
Хэрэв Oracle-ийн үр дүн хүлээлтээс давбал AI оролцоо нь компанийн өсөлтийн гол драйвер гэдэг ойлголт улам бэхжинэ. Харин тааруу тайлан гарвал сүүлийн үед өссөн өөдрөг төсөөлөл хурдан хөрөх эрсдэлтэй.
Иймээс Oracle зөвхөн нэг компанийн earnings биш, харин AI хөрөнгө оруулалтын сэтгэлзүйг шалгах томоохон шалгуур болж байна.



