Технологи

Volvo EX40-ээ АНУ-д болиулж, XC40-өө Gemini-тай шинэчиллээ

Volvo АНУ дахь хамгийн хямд цахилгаан загвар EX40-өө зогсоож, оронд нь XC40-өө томоор шинэчилж байна. Энэ нь брэндийн EV стратеги өөрчлөгдөж байгаагийн дохио.

Ирэх оны эхээр дилерүүд дээр очих шинэ XC40-д гадна хийцийг шинэлэг болгож, дотор талыг нь бүрэн шинэчилнэ. Хамгийн сонирхолтой нь Google-ийн Gemini AI туслах, томруулсан infotainment дэлгэц, илүү дэвшилтэт sensor-based safety систем нэмэгдэнэ.

Volvo мөн EX40-ийг орлох илүү том EX50 загварыг бэлтгэж байгаа бөгөөд энэ нь хямд өртөгтэй SPA3 платформ дээр суурилна. Шинэ EV 2027 оны дунд үеэр АНУ-д гарах төлөвтэй, үнэ нь дунджаар 40 мянгын сүүлээс эхлэх магадлалтай.

Товчхондоо, Volvo одоо хямд EV-ээсээ түр ухарч, илүү ашигтай, илүү ухаалаг машин руу шилжиж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button