Азийн тэрбумтанууд алтнаас гадна дижитал хөрөнгө рүү орж байна

Азийн хамгийн чинээлэг хөрөнгө оруулагчид уламжлалт аюулгүй сонголт болох алтаа хадгалсаар байгаа ч хөрөнгийнхөө нэг хэсгийг шинэ төрлийн дижитал актив руу чиглүүлж эхэлжээ.
Майбанк Сингапурын гүйцэтгэх захирлын хэлснээр, бүс нутгийн ultra-rich буюу хэт өндөр хөрөнгөтэй хувь хүмүүс эрсдэлээ тараан байршуулж, илүү уян хатан багц бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Энэ нь зөвхөн үнэт металл биш, мөн крипто болон бусад дижитал хөрөнгийг сонирхох хандлага нэмэгдэж буйг харуулж байна.
Үүний зэрэгцээ, хөрөнгөтэй хятадуудын нүүдэл ч анхаарал татаж байна. Сингапур, хөрөнгийн хамгаалалт сайтай санхүүгийн төвүүд рүү чиглэсэн шилжилт нэмэгдэж, баялаг хадгалах, татварын орчин, хөрөнгийн олон улсын хүртээмж нь шийдвэрт нь гол үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Энэ өөрчлөлт нь Азийн баячуудын хөрөнгө оруулалтын стратеги улам боловсронгуй болж, уламжлалт хамгаалалтын хэрэгслээс илүү өргөн, технологид суурилсан багц руу шилжиж байгааг харуулж байна.



