Kang Hoon npio Entertainment-тэй гэрээгээ сунгалаа

Жүжигчин Kang Hoon (Кан Хун) npio Entertainment агентлагтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Soompi-гийн мэдээлснээр, тус агентлаг есдүгээр сарын 8-нд түүнтэй байгуулсан гэрээгээ сунгаснаа зарлажээ.
npio Entertainment “Канг Хунтай байгуулсан гэрээгээ сунгаснаа дуулгахад таатай байна. Түүнд хүлээсэн итгэл, хайр дээрээ тулгуурлан цаашид ч түүний үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ” гэж мэдэгдсэн байна. Мөн шинэ профайл зургийг нь нийтэлж, түүний дулаахан, шинэлэг төрхөөс эхлээд намуухан харизм хүртэл олон өнгө аясийг харуулжээ.
Канг Хун 2014 оны богино хэмжээний “Picnic” киногоор уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэр цаашдаа “The Red Sleeve”, “Dear Hyeri”, “Hunter with a Scalpel” зэрэг бүтээлүүдээр жүжигчний карьерээ үргэлжлүүлсэн бөгөөд одоо “My Bias, My Boss” цувралд тоглож, мөн “Secret Love Tales of Suseong Palace” хэмээх түүхэн романтик драмын зураг авалтад оролцож байна.



