KATSEYE хамтлаг “WILD”-аар UK-ын чартын шинэ амжилт тогтоов

KATSEYE хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл Их Британид амжилттай борлуулалтаа үргэлжлүүлж байна. Soompi-ийн мэдээлснээр, Их Британийн Official Charts энэ долоо хоногт KATSEYE-ийн гурав дахь EP “WILD” Official Albums Chart дээр 22-р байрт дахин бичигдсэнийг зарлажээ.
“WILD” нь хоёр долоо хоногийн өмнө 2-р байрт анхлан орж байсан бөгөөд ийнхүү Official Albums Chart дээр гурван долоо хоног дараалан жагссан KATSEYE-ийн анхны цомог боллоо. Харин урьдчилан цацсан “Animal” дуу нь зургадугаар долоо хоногтоо Official Singles Chart-ын 16-р байрт дэвшсэн байна.
“Animal” хоёр долоо хоногийн өмнө 12-р байрт хүрч байсан бөгөөд одоогоор тус чарт дахь KATSEYE-ийн хамгийн өндөр байрт жагссан дуу хэвээр байна. Мөн хамтлагийн гол дуу “Hootie Frutti” гурав дахь дараалсан долоо хоногтоо Official Singles Chart-ын 33-р байрт оржээ.



