Технологи

Ugreen-ийн усан хөргөлттэй power bank дотор юу байна?

Ugreen шинэ MagFlow Pro Magnetic Power Bank-аа 149.99 ам.доллараар худалдаанд гаргалаа. 10,000mAh багтаамжтай энэ төхөөрөмжийн үнэ өндөр сонсогдож магадгүй. Гэхдээ гол сюрприз нь дотор нь байгаа хөргөлтийн систем.

Компанийн хэлснээр энэ бол утасгүй цэнэглэгч power bank дээрх дэлхийн анхны шингэн хөргөлтийн шийдэл. Доторх micro-pump нь coolant-ыг эргэлдүүлж, халалтыг бууруулан Qi2.2 дэмждэг wireless charging болон бусад эд ангийг сэрүүн байлгадаг.

Ugreen үүнийг ердийн accessory биш, premium tech бүтээгдэхүүн болгож байршуулж байна. “CryoPulse technology”, “Cyber Window” гэх мэт нэршлүүд нь зөвхөн чамин маркетинг биш — ухаалаг цэнэглэгч зах зээлд ялгарах оролдлого.

Хэрэглэгчийн хувьд энэ нь илүү тогтвортой цэнэглэлт, бага халалт, өндөр үнэ гэсэн 3 зүйлийг зэрэг өгч байна. Зах зээл дээр power bank хүртэл smart hardware болж байгаагийн тод жишээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button