Технологи
Нью-Йоркийн захирагч 3D буутай тэмцэлд ухрахгүй гэв

3D принтерээр буу хийхийг тойрсон тэмцэл Нью-Йоркт дахин хурцдав.
“Анхны 3D хэвлэмэл буу”-ны бүтээгч Коди Уилсон Нью-Йоркийн хуулийг тойрох шинэ хэрэгсэл танилцуулж, захирагч Кэти Хоуклыг шууд өдөөгөөд амжсан. Гэхдээ Хоукл буулт хийхгүй байгаагаа ил тод хэллээ.
Decoder подкастын шинэ дугаарт тэрээр Уилсоны оролдлогыг “хууль санаатайгаар тойрсон” үйлдэл гэж нэрлэж, мужийн байр суурь тодорхой хэвээр байгааг онцлов. Нью-Йоркт 3D хэвлэмэл буу байлгах нь хууль бус хэвээр.
Энэ маргаан зөвхөн зэвсгийн асуудал биш. Хууль, дижитал үйлдвэрлэл, мөн startup маягийн “anti-rule” технологи хэр хурдан бодит эрсдэл болдгийг харуулж байна. Хуулиас зугтах шинэ tech шийдлүүд нэмэгдэх тусам засаг захиргаа ч илүү хурдан хариу барих дарамттай болж байна.



