Технологи

ЕХ ChatGPT-д илүү хатуу хяналт тавина

OpenAI-ийн ChatGPT Европын холбоонд илүү хатуу дүрэмд орж байна. Энэ удаа асуудал нь зүгээр нэг чатбот биш — өсвөр насныханд үзүүлэх нөлөө, хэрэглэгчийн сэтгэцийн эрүүл мэнд, хууль бус контентын тархалттай холбоотой эрсдэл.

Европын Комисс ChatGPT-ийг Digital Services Act-ийн хүрээнд “Very Large Online Search Engine” гэж ангилсан нь том дохио боллоо. Ингэснээр OpenAI энэ үйлчилгээнийхээ аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагад илүү өндөр хариуцлага хүлээнэ.

Мөн Reddit, Roblox-ийг “Very Large Online Platforms” гэж зарласан нь платформын том тоглогчдыг нэгэнт өндөр шалгуур руу түлхэж буйг харуулж байна. Ялангуяа насанд хүрээгүй хэрэглэгчдэд чиглэсэн сурталчилгаа, шашин, арьс өнгө, улс төрийн үзэл зэрэг эмзэг мэдээлэл дээр суурилсан targeting-ийг ЕХ улам чангалж байна. Энэ нь AI бүтээгдэхүүнүүд зөвхөн хурдтай өсөхөөс гадна зохицуулалтын шинэ эринд дасан зохицох шаардлагатайг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button