Технологи

Ring шифрлэлтаа сольж, цагдаад өгөх мэдээллээ хязгаарлалаа

Ring камерын бичлэгт шинэ хамгаалалт нэвтрүүллээ. Amazon-ийн энэ брэнд TAKE буюу “Throw Away the Key Encryption” нэртэй шифрлэлтийн аргыг ашиглаж эхэлж байгаа нь үүлэн дэх хандалтыг илүү хатуу хязгаарлана гэсэн үг.

Гол санаа нь энгийн: Ring-ийн cloud тодорхой нөхцөлтэйгөөр л бичлэгт хүрэх боломжтой болж, уламжлалт end-to-end encryption-гүй мөртлөө нууцлалын түвшинг нэмэгдүүлж байна. Ингэснээр хиймэл оюунд суурилсан мэдэгдэл, хүмүүс ба илгээмж таних, видео хайлт, видео тайлбар зэрэг ухаалаг функцууд ажилласаар байна.

TAKE нь есдүгээр сараас үе шаттайгаар идэвхжиж, төлбөртэй эсэхээс үл хамааран бүх хэрэглэгчидэд default тохиргоо болно. Энэ алхам нь Ring-ийн хэрэглэгчийн итгэлийг сэргээх, мөн цагдаа болон хууль сахиулах байгууллагын хандалтад тавих хяналтыг чангатгах том дохио болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button