Технологи

Google TV Freeplay одоо кино, шоугаа өөрөө сонгоно

Google TV-ийн үнэгүй стриминг үйлчилгээ Freeplay том шинэчлэлт авлаа. Одоо хэрэглэгчид зөвхөн суваг ээлжилж үзэхгүй, 10,000 гаруй кино, шоунаас хүссэнээ өөрсдөө сонгон үзэх боломжтой боллоо.

Энэ нь Google-ийн үнэгүй, зар сурталчилгаатай стримингийг Netflix маягийн on-demand туршлагад илүү ойртуулж байна. Шинэ жагсаалтад Lady Bird, Seventeen Again, Hell’s Kitchen зэрэг танил контентууд оржээ.

Мөн Google live TV сувгаа 300 гаруй болгож тэлсэн нь мэдээ, спорт, reality, true crime зэрэг ангиллыг илүү хүчтэй болгож байна. World of Love Island, Yahoo! Sports Network, Bloomberg TV Plus, The Martha Stewart Channel зэрэг шинэ сувгууд нэмэгджээ.

Google-ийн энэ алхам нь free streaming зах зээл дээр өрсөлдөх гол давуу талыг нь нэмэгдүүлж, хэрэглэгч татах боломжийг улам өсгөж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button