Технологи
OpenAI-н бас нэг удирдагч явлаа

OpenAI доторх томоохон өөрчлөлт үргэлжилж байна. Тус компанийн special projects-ийн ахлагч, өмнө нь COO хийж байсан Brad Lightcap найман жилийн дараа ажлаа өгч буйгаа зарлалаа.
Тэрээр дотоод мэдэгдэлдээ “шинэ зүйл” эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн бөгөөд ирэх хэдэн долоо хоногт шилжилтийн ажлаа дуусгах аж. Lightcap сүүлийн саруудад OpenAI-ийн дараагийн том сорилтуудыг эргэцүүлж, AI салбарын шинэ үе шатанд ямар зүйлс хамгийн чухал болохыг судалж байснаа онцолсон.
Энэ гаралт нь OpenAI-ийн удирдлагын тогтворгүй байдал, мөн AI зах зээл дээрх өрсөлдөөн хэр хурдтай өөрчлөгдөж байгааг харуулж байна. Томоохон багийн хөдөлгөөн нь зөвхөн дотоод бүтэц биш, бүтээгдэхүүний чиглэл, хөрөнгө оруулагчдын хүлээлт, startup экосистемд ч нөлөөлнө.



