Технологи

Pixel 11: бага өөрчлөлт, их ухаалаг шинэчлэл

Google-ийн Pixel 11 энэ жил гадаад төрхөөрөө том тэсрэлт хийхгүй байна. Харин яг л бизнесийн хувьд хамгийн чухал хэсэг болох хэрэглээний туршлагыг өөрчилж, программ хангамж дээрээ хүч тавьжээ.

Pixel 11, Pixel 11 Pro, Pixel 11 Pro XL, Pixel 11 Pro Fold загваруудыг албан ёсоор танилцуулсан бөгөөд төхөөрөмжүүд ирэх долоо хоногоос худалдаанд гарна. Дизайн нь өмнөх шигээ танихад амар camera bar-аа хадгалсан ч шилэн хийц, Pro загварын шинэ HiLight ambient LED зэрэг жижиг, гэхдээ мэдэгдэхүйц сайжруулалт орсон байна.

Гол мессеж нь тодорхой: Google энэ удаа hardware-аас илүү software, өдөр тутмын хэрэглээ, AI-д төвлөрчээ. Энэ нь Pixel-ийг зөвхөн утас биш, Google экосистемийн ухаалаг витрина болгох стратегийн нэг хэсэг юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button