Trump Media II улиралд 238 сая ам.долларын алдагдалтай гарлаа

Trump Media & Technology Group хоёрдугаар улиралд 238 сая ам.долларын цэвэр алдагдалтай гарч, криптовалютын ханшийн уналт санхүүгийн үр дүнд нь хүчтэй нөлөөлсөн байна.
Уг компанийн хувьд дижитал хөрөнгийн зах зээл дэх савлагаа орлогын хүлээлтэд сөргөөр туссан ч, Truth платформын зарим шинэ үйлчилгээ тогтвортой өсөлтийн боломж нээж эхэлжээ.
Тодруулбал, TMTG нь Truth API үйлчилгээнийхээ хүрээнд 10 гаруй хэрэглэгчийн гэрээ байгуулсан гэж мэдэгдсэн байна. Энэ үйлчилгээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийтлэлүүдэд илүү хурдан, шууд хандах боломж олгодог.
Компанийн хувьд контент түгээлт, өгөгдлийн үйлчилгээ, платформын орлогыг хослуулан бизнесээ өргөжүүлэхээр зорьж байгаа ч крипто зах зээлийн савлагаа богино хугацаанд санхүүгийн дарамт хэвээр байгааг энэ улирлын тайлан харууллаа.



