Технологи
iPhone 18 энэ намар алгасах уу?

Apple-ийн дараагийн том iPhone хувилбар хуваариа өөрчилж магадгүй боллоо. Pegatron-ийн удирдлагууд орлогын тайлан дээрээ iPhone 18 Pro загварууд энэ намар гарна гэж хэлсэн ч энгийн iPhone 18 ирэхгүй, зөвхөн ирэх оны эхний улиралд худалдаанд гарах төлөвтэйг дурджээ.
Ингэснээр Apple өндөр үнэтэй Pro загвараа эхэлж, хямд хувилбаруудаа дараа нь гаргах шинэ цикл рүү орж байна гэсэн үг. iPhone 18e болон шинэ iPhone Air ч мөн дараа нь нэмэгдэх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ өөрчлөлт Apple-д хоёр ашигтай: нэгт, өндөр ашигтай Pro борлуулалтаа эхэнд нь түлхэж чадна. Хоёрт, ирээдүйн эвхэгддэг iPhone-д зай гаргана. Товчхондоо, iPhone-ийн худалдааны мөчлөг улам сунжрах нь хэрэглэгчдэд шинэ хүлээлт, харин өрсөлдөгчдөд шинэ боломж нээж байна.

