Petlibro уналаа: Муур, нохой хоолоо авч чадахгүй байна

Petlibro-ийн саатал гэрийн тэжээвэр амьтдын хооллох хуваарийг будилуулав. Тус компанийн ухаалаг тэжээгч, усан фонтан, муурны элс цэвэрлэгч зэрэг төхөөрөмжүүд мягмар гарагаас хойш офлайн болж, олон хэрэглэгчийн төлөвлөсөн үдийн болон өглөөний хоол алдагдсан байна.
Petlibro “төхөөрөмж дээр хадгалагдсан тохиргоо хэвийн ажиллана” гэж мэдэгдсэн ч Reddit дээрх олон хэрэглэгч үүнийг үгүйсгэж байна. Зарим Granary болон RFID feeder-үүд хоол өгөхгүй, зарим нь камер ба апптайгаа холбогдохоо больжээ.
Энэ саатал нь ялангуяа гэрээсээ хол яваа эзэдэд том эрсдэл болж байна. Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд үүлэн системд хэр их хамааралтайг энэ явдал дахин харууллаа. Ирээдүйд “offline ажиллана” гэсэн амлалт нь хэрэглэгчдийн хувьд сонголт биш, заавал байх хамгаалалт болж байна.

