OpenAI 7 тэрбум ам.долларын хувьцааны борлуулалтаа дуусгав

OpenAI нь ирээдүйн IPO-гийн өмнөх томоохон бэлтгэлээ хийж, 7 тэрбум ам.долларын хувьцааны хоёрдогч борлуулалтаа дуусгалаа.
Энэхүү tender offer нь компанийн гуравдугаар сард хаасан, түүхэн хэмжээний 122 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараа хэрэгжиж эхэлсэн юм. Ийм төрлийн хэлцэл нь одоогийн болон хуучин хөрөнгө оруулагчдад хувьцааныхаа тодорхой хэсгийг зарах боломж олгодог бөгөөд компанид шууд шинэ хөрөнгө татахгүй ч үнэлгээг нь зах зээл дээр дахин баталгаажуулах дохио болдог.
Салбарын анхаарлыг татаж буй өөр нэг зүйл нь OpenAI-гийн өсөлтийн хурдац. Хиймэл оюуны эрэлт дэлхий даяар огцом нэмэгдэж, тус компани хөрөнгө, хэрэглэгч, түншлэл гурваараа зэрэг өргөжиж байна.
Хэрэв IPO бодитоор хэрэгжвэл OpenAI нь технологийн зах зээлийн хамгийн их хүлээлт дагуулсан листингүүдийн нэг болох төлөвтэй байна.



