Технологи

Xbox-ийн орлого 10% уналаа — харин Microsoft тэнгэрт хөөрөв

Xbox дахин шахуу улиралтай нүүр туллаа. Microsoft-ийн хамгийн сүүлийн тайлангаар content, services буюу Game Pass зэрэг орлого 10 хувиар буурч, hardware борлуулалт ч 13 хувиар унасан байна.

Энэ нь Xbox дотор асар том өөрчлөлт өрнөж буйтай давхацлаа. Компани саяхан өргөн хэмжээний цомхотгол хийж, дөрвөн студийг салгасан “reset” төлөвлөгөөг зарласан. Үүний хажуугаар Game Pass-ийн үнэд ч өөрчлөлт орсон.

Гэхдээ Microsoft бүхэлдээ өөр дүр зураг үзүүлэв. Cloud болон AI бизнес нь хүчтэй өсөж, компанийн нийт өсөлтийн гол хөдөлгөгч болсон байна. Өөрөөр хэлбэл, Microsoft-ийн ирээдүйн мөнгө AI, дата төв, үүлэн үйлчилгээ рүү явж байна гэсэн үг.

Xbox-ийн уналт нь тоглоомын салбарын дарамт, хэрэглэгчийн зах зээлийн өөрчлөлт, Microsoft-ийн шинэ стратегийг нэг дор харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button