БизнесХөрөнгийн зах зээл
Nvidia хиймэл оюуны өсөлтийн дараа 20 тэрбум доллар босгохээр зэхэж байна

Nvidia анх удаа өрийн үнэт цаас гаргаж, дор хаяж 20 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байна. Энэ нь хиймэл оюуны эрэлт огцом өссөнөөс хойш компанийн авч буй хамгийн том санхүүжилтийн алхмуудын нэг болж байна.
2021 оноос хойш Nvidia ийм төрлийн санхүүжилт хийгээгүй. Тэр үед тус компанийн үнэлгээ, зах зээл дэх байр суурь өнөөгийнхөөс хавьгүй жижиг байсан бол одоо AI чипийн гол нийлүүлэгчийн нэг болж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд оржээ.
Компанийн хувьд энэ алхам нь өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн зардал, дата төвийн эрэлт, шинэ төслүүдээ санхүүжүүлэх стратегийн нэг хэсэг гэж үзэж байна. Үүний зэрэгцээ зах зээл Nvidia-г AI-ийн дараагийн өсөлтийн гол хөдөлгөгч хэвээр байна гэж харж байна.



