2026 онд бизнесийн тэргүүн мужийг түрүүлэх түлхүүр нь хурд

АНУ-ын 2026 оны “Бизнес эрхлэхэд хамгийн таатай мужууд” жагсаалт энэ жил өмнөхөөс илүү өрсөлдөөнтэй байна. Шалтгаан нь энгийн: компаниуд хиймэл оюун ухаан, батлан хамгаалах салбарт урьд өмнөхөөс өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж буйг даган хаана төвлөрөхөө маш хурдан шийдэх шаардлагатай болжээ.
Ийм нөхцөлд зөвхөн татвар, дэд бүтэц, хөдөлмөрийн зах зээл хангалттай биш. Хөрөнгө оруулагч, компаниудын хувьд зах зээлд хамгийн түрүүнд хүрч, төслөө хурдан эхлүүлэх чадвар буюу “speed to market” нь бодит давуу тал болж байна. Өөрөөр хэлбэл, бизнесээ байгуулах, зөвшөөрөл авах, ажиллах хүч татах, нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох процесс хэр шуурхай байна, тэр хэмжээгээр муж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.
AI болон defense-т чиглэсэн тэлэлт нь АНУ-ын мужуудын хувьд зүгээр нэг эдийн засгийн өсөлт биш, харин стратегийн байрлалын тэмцэл болж хувирчээ. Аль муж цаг алдалгүй шийдвэр гаргаж, компаниудын хэрэгцээнд хамгийн хурдан нийцнэ, тэр нь 2026 оны жагсаалтад тэргүүлэх магадлалтай.


