СпортТэмцээн уралдаанХөл бөмбөг
Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод гурван улаан карт гарлаа
2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод шүүгч Вилтон Перейра Сампайо нийт гурван улаан карт гаргаж, тоглолтын уур амьсгал нэлээд ширүүсэв.
Өмнөд Африкийн Яя Ситхоле, Темба Зване нар улаан карт авсан бол Мексикийн Сезар Монтес мөн талбайг орхилоо.
Мехико хотын стадионд болсон энэ тоглолтод шүүгчийн шийдвэрүүд тоглолтын өрнөлд шууд нөлөөлж, багуудын тоглолтын хэмнэл алдагдсан юм.
Дэлхийн аваргын эхний тоглолтод ийнхүү олон улаан карт гарсан нь тэмцээний эхнээс л өндөр өрсөлдөөн, ширүүн тулаан өрнөх дохио боллоо.



