Amazon-ын тээврийн өргөтгөл фрэйт хувьцааг унагааж эхэллээ
Amazon дотоод ложистикийн чадамжаа улам өргөжүүлж, түүнийгээ зөвхөн өөрийн хэрэгцээнд биш бусад компаниудад ч ашиглуулах чиглэл рүү алхаж байна. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээ, ачаа тээврийн зах зээл дэх уламжлалт тоглогчдод шинэ дарамт үүсгэж эхэллээ.
Компанийн тээвэр, агуулах, хүргэлтийн экосистем өргөжих тусам Amazon зөвхөн цахим худалдааны аварга биш, харин бүрэн хэмжээний ложистикийн өрсөлдөгч болон хувирч байна. Ийм өөрчлөлт нь фрэйт болон тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэв.
Үүний үр дүнд ачаа тээвэр, логистикийн салбарын хувьцаанууд олноороо дарамтад орж, зах зээлд хүчтэй sell-off өрнөлөө. Инвесторууд Amazon-ын өсөлт уламжлалт тээврийн гинжин хэлхээний ашигт ажиллагааг шахаж, зах зээлийн тогтсон дүрмийг өөрчилж болзошгүй гэж үзэж байна.



