Технологи
MAHA одоо хөвөнг “шинэ beef tallow” болгох гэж байна
MAHA хөдөлгөөн хоолноос цааш өргөжиж, одоо хувцас руу орж байна. АНУ-ын ХАА-н сайд Брук Роллинс “бидний иддэг зүйлээр зогсохгүй, өмсдөг зүйл ч чухал” гэж мэдэгдээд, хөвөнг дахин улс төрийн гол сэдэв болголоо.
Тэрээр АНУ-ын нэхмэлийн ажлыг гадагш алдаж, синтетик, хуванцар суурьтай материалууд зах зээлийг эзэлсэн гэж шүүмжилсэн. Үүний хажуугаар ХАА яам “Great American Cotton Plan” нэртэй шинэ санаачилга зарлаж, Америкийн хөвөн тариалангийн салбарт дэмжлэг, өсөлт амлаж байна.
Энэ нь зөвхөн фермерүүдийн асуудал биш. Хэрвээ бодлогын гол сэдэв хөвөн, байгалийн ширхэгт материал руу шилжвэл нийлүүлэлтийн сүлжээ, хувцасны брэндүүд, микропластикын эсрэг давалгаа хүртэл хөдөлнө. Товчхондоо, MAHA загвар, тариалан, улс төрийг нэг дор холбож байна.



