Google одоо оддыг хайлтын хуудсаа өөрсдөө чимэх боломж олголоо
Google АНУ-д томоохон контент бүтээгчид, хэвлэн нийтлэгчдэд зориулсан шинэ Search профайл нээж эхэллээ. Ингэснээр тэд хайлтын үр дүнд өөрийн видео, нийтлэл, бусад сошиал профайлаа нэг дор онцолж чадна.
Гэхдээ энэ нь бүх хүнд нээлттэй биш. Google зөвхөн тодорхой босго давсан аккаунтуудад зөвшөөрч байна: YouTube дээр 100,000-аас дээш subscriber, Instagram эсвэл X дээр 100,000-аас дээш follower, эсвэл TikTok дээр 300,000-аас дээш follower хэрэгтэй. Мөн хэрэглэгч 18-аас дээш настай байх ёстой.
Энэ алхам нь Google-ийн search-ийг зүгээр нэг хайлт биш, харин creator economy-д зориулсан хувийн витрин болгож байна. Брэндүүд, инфлюэнсерүүд, медиа байгууллагуудын хувьд энэ нь илүү их харагдах байдал, илүү хүчтэй хувийн брэнд, илүү олон траффик авчрах шинэ суваг болж магадгүй.



