БизнесХөрөнгийн зах зээл

Meta бизнесүүдэд зориулсан AI agent-ээ төлбөртэйгээр санал болгож эхэллээ

Meta зар сурталчилгаанаас хэт хамааралтай орлогоо төрөлжүүлэх дараагийн алхмаа хийж, бизнесүүдэд зориулсан AI agent-ийн бүтээгдэхүүнээ санал болгож эхэллээ.

Тус компанийн шинэ Meta Business Agent нь Meta One нэртэй төлбөртэй subscription багцад багтах аж. Ингэснээр компаниуд хэрэглэгчийн асуултад хариулах, харилцааг автоматжуулах, борлуулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хиймэл оюун ухаанаар гүйцэтгүүлэх боломжтой болж байна.

Meta сүүлийн жилүүдэд AI-д ихээхэн хөрөнгө оруулж байгаа ч энэ удаагийн алхам нь технологийн дээд амбицтайгаа хамт, бодит орлогын шинэ эх үүсвэр бий болгох зорилготойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Meta зөвхөн хэрэглэгчдийн анхаарлыг бус, бизнесүүдийн төсөвт ч байр сууриа бэхжүүлэхийг хүсэж байна.

AI agent-ууд нь ялангуяа жижиг, дунд бизнесүүдэд хүний нөөцийн ачааллыг бууруулах, хэрэглэгчтэй 24/7 харилцах давуу талтай. Харин Meta-ийн хувьд энэ нь рекламын зах зээлээс гадна тогтвортой subscription орлого бий болгох чухал туршилт болж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button