Технологи

Tesla 14,575 Model Y-гээ буцаан дуудлаа

Tesla энэ удаа программ биш, наалтнаас болж мянга мянган Model Y-гээ буцаан дуудаж байна. АНУ-ын NHTSA 14,575 Model Y-д weight certification sticker дутуу байж болзошгүйг зарлалаа.

Асуудал нь Фримонт дахь үйлдвэрт ашиглагддаг автомат vision-scanning tool-ийн алдаанаас үүдэлтэй гэж тайланд дурджээ. 2024 оны 11-р сарын 17-ноос 2026 оны 4-р сарын 21-ний хооронд үйлдвэрлэсэн машинууд энэ эрсдэлд өртсөн байна.

Энэ жижиг мэт харагдах наалт жолоочийн хаалганы дотор талд байрлаж, машины хамгийн их ачааллын жин, дугуйн мэдээлэл, үйлдвэрлэсэн огноог харуулдаг. Tesla ихэнх алдааг OTA update-ээр засдаг ч энэ удаа физик шошго дутаж байгаа тул сервисийн засвар шаардлагатай.

Нэг жижиг наалт ч бай, энэ нь үйлдвэрлэлийн хяналт, брэндийн нэр хүнд, нийлүүлэлтийн нарийвчлал Tesla-д ямар чухал хэвээр байгааг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button